Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн огноо: 2025-11-16
1. Ерөнхий мэдээлэл
Энэхүү Нууцлалын бодлого нь “Хунаахайн орчуулга” аппликэйшн болон вэб платформ (цаашид “Бид”) хятад хэлний дуудлагын хичээлтэй холбоотой үйлчилгээг үзүүлэх явцад хэрэглэгчээс цуглуулах, хадгалах, хамгаалах болон ашиглах мэдээллийн зарчмыг тодорхойлно.
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл, утас, нэвтрэх нэр.
- Төхөөрөмжийн мэдээлэл: төхөөрөмжийн загвар, OS, IP хаяг, апп-ын хувилбар.
- Ашиглалтын өгөгдөл: хичээл үзсэн түүх, дасгалын үр дүн.
3. Бид мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?
- Хичээл, контентуудыг хүргэх.
- Апп-ын гүйцэтгэлийг сайжруулах, алдааг засварлах.
- Хэрэглэгчдэд тохирсон зөвлөмж, хичээлийн санал өгөх.
- Аюулгүй байдлыг хангах, хууль бус ашиглалтыг илрүүлэх.
4. Бид мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?
- Хууль сахиулах байгууллага: хуульд заасан үндэслэлтэй тохиолдолд.
- Бид мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, арилжих, сурталчилгааны зорилгоор задруулах үйлдэл хийдэггүй.
5. Хадгалалт ба хамгаалалт
Хэрэглэгчийн мэдээллийг шифрлэгдсэн ба дата хамгаалалтын стандартын дагуу хадгална. Бид мэдээллийг алдагдах, хулгайлагдах, зөвшөөрөлгүй нэвтрэхээс хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авдаг.
6. Хэрэглэгчийн эрх
- Өөрийн мэдээллийг үзэх, засах.
- Данс устгуулах хүсэлт гаргах.
7. Төлбөрийн мэдээллийн аюулгүй байдал
Апп дотор ямар нэгэн төлбөр төлөх үйлдэл хийгдэхгүй.
8. Хүүхдүүдийн мэдээлэл
13-аас доош насны хүүхдүүдээс мэдээлэл санаатайгаар цуглуулдаггүй. Хэрэв хүүхдийн мэдээлэл цугларсан нь тогтоогдвол устгах ажиллагааг яаралтай хийнэ.
9. Нууцлалын бодлогын өөрчлөлт
Бид энэхүү бодлогыг үе үе шинэчилж болно. Шинэчилсэн хувилбарыг апп болон веб дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
10. Холбоо барих
Хэрэв танд асуулт, санал, мэдээлэл устгуулах хүсэлт байвал бидэнд хандана уу:
И-мэйл:
info@khunaahai.mn
Утас:
+976 8611-1630