Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн огноо: 2025-11-16
1. Ерөнхий
Энэхүү нөхцөл нь “Хунаахайн орчуулга” (цаашид “Бид”)-ын гар утасны апп-аар дамжуулан хүргэх хятад хэлний дуудлагын хичээлүүд болон түүнтэй холбоотой үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ”)-г ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2. Бүртгэл ба эрх
- Та 13-аас дээш настай байх буюу хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэй байна.
- Дансны нууцлалаа хадгалах үүрэг таны өөрийнх бөгөөд данс ашиглан хийгдсэн үйлдэл таны нэр дээр хүлээгдэнэ.
- Бид нөхцөл зөрчсөн, бусдын эрх зөрчсөн эсвэл хууль зөрчсөн тохиолдолд дансыг түр/бүтнээр нь хязгаарлах эрхтэй.
3. Төлбөр тооцоо
- Апп-н доторх хичээлүүдийг үнэгүй үзэх эрхтэй
4. Контент ашиглалт
- Хичээлүүд нь зөвхөн таны хувийн, арилжааны бус хэрэглээнд зориулагдсан.
- Хичээлийг бичих, хуулбарлах, дахин тараах, олон нийтэд цацахыг хориглоно.
5. Оюуны өмч
Апп, лого, дизайн, бичвэр, аудио/видео хичээл, дасгал, программ хангамж зэрэг нь зохиогчийн эрх болон бусад эрхээр хамгаалагдсан. Бусдын тэмдэг, постер, ишлэл зэргийн ашиглалт нь зөвшөөрөлтэй эсвэл шударга ашиглалтын хүрээнд байж болно.
6. Хэрэглэгчийн үүрэг
- Хууль зөрчих, бусдыг доромжлох, эрх зөрчих, серверт халдах болон автоматжуулсан скриптээр үйлчилгээг буруугаар ашиглахыг хориглоно.
- Санал сэтгэгдэл, форумын агуулга нийтлэх үед ёс зүйг баримтална.
7. Мэдээлэл цуглуулалт ба нууцлал
Бид бүртгэл, хэрэглээ, төхөөрөмжийн техникийн өгөгдөл болон хичээл үзэх статистикийг үйлчилгээ сайжруулах зорилгоор цуглуулж болно. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
8. Хариуцлагын хязгаарлалт
Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд шууд бус, санамсаргүй, дагавар хохиролд бид хариуцлага хүлээхгүй. Шууд хохирлын дээд хэмжээ нь таны тухайн сард төлсөн хөлснөөс хэтрэхгүй.
9. Өөрчлөлт
Нөхцөлийг үе үе шинэчилж болно. Шинэчилгээг апп дотор болон вэбсайтад нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
10. Холбоо барих
Асуудал, санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй: info@khunaahai.mn • Утас: +976 8611-1630